Монгол дахь гадаадын авторитар нөлөөллийн кейс судалгаа
Мэдээллийн орчинд эхэлсэн гадаадын нөлөөлөл улс төр, эдийн засаг, технологи, соёлын салбарт хэрхэн нөлөөлж байгааг дөрвөн тодорхой кейсээр гүнзгийрүүлэн судаллаа. Судалгааг судлаач, сэтгүүлчдийн баг хийж, үр дүнг сэтгүүл зүйн бүтээлээр олон нийтэд хүргэсэн.
Case Studies of Foreign Authoritarian Influence in Mongolia: four in-depth studies on how influence that begins in the information environment reaches Mongolia's political, economic, technological and cultural sectors.
Судалгаанууд
Улаанбаатар хотын хяналтын камерын систем дэх БНХАУ-ын оролцоо
China's role in Ulaanbaatar's CCTV surveillance system
Э.Мөнх-Оргил, Ж.Хулан
Нийслэлийн төвлөрсөн камерын системд БНХАУ-ын компаниудын шууд оролцоо хязгаарлагдмал ч хувийн хэвшил, сургууль, хороонд Hikvision, Dahua зэрэг камер өргөн ашиглагдаж, зарим нь нэгдсэн системд холбогдож байгааг тогтоосон. Технологийн хамаарал, кибер аюулгүй байдлын эрсдэл, худалдан авалтын зохицуулалтын цоорхойг шинжилж, зөвлөмж дэвшүүлэв.
Бүс ба Зам төслийн нөлөөлөл: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
Belt and Road influence: the Erdeneburen hydropower plant
О.Эрдэнэболд
БНХАУ-ын Экспорт-Импорт банкны хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй 90 МВт-ын Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг үндэсний аюулгүй байдал, санхүүгийн хамаарал, эрчим хүчний тусгаар тогтнолын өнцгөөс шинжилж, Төв болон Зүүн Өмнөд Азийн ижил төстэй төслүүдтэй харьцуулав.
Хятадын олон ангит кинонд Хятадын дүр төрхийг хэрхэн харуулж байна вэ?
How Chinese TV series portray China: the case of “Minning Town” (山海情)
Кейс: «Чин сэтгэл» олон ангит кино
Монголын телевизүүдээр гарсан болон IPTV-д буй Хятадын 108 олон ангит киноны жагсаалт гаргаж, «Чин сэтгэл» киног ядуурлыг бууруулах бодлого, ногоон хөгжил, эмэгтэйчүүдийн оролцоо, үндэстний харилцаа, социалист хөгжлийн загвар гэсэн таван нарративаар задлан шинжлэв.
Түрээсийн скүүтерийн платформууд: ил тод байдал ба өгөгдлийн засаглал
Rental scooter platforms in Mongolia: transparency and user data governance
JET, Tapatrip, ECO BIKE, U-GO, UB Bike, HelloRide, ROXX BM, GOGO BIKE
Улаанбаатарт ажиллаж буй найман скүүтер, дугуйн платформын ард ямар хуулийн этгээд, технологийн компани байгаа, хэрэглэгчийн байршил болон хувийн мэдээллийг хэн цуглуулж, хаана хадгалж, хил дамнуулан боловсруулж байгааг нээлттэй эх сурвалжаар харьцуулан судлав.

