Сонгон шалгаруулалтын дэлгэрэнгүйг доош гүйлгэж уншаарай
1. Үндсэн мэдээлэл
Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн “Үүр” Төв НҮТББ нь 2020 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд хэвлэл мэдээллийн салбарт тогтвортой бизнес загвар нутагшуулах замаар хэвлэлийн эрх чөлөөг дэмжих эрхэм зорилготой ажилладаг.
Манай байгууллага Aмерикийн ард түмний дэмжлэгээс бүрдсэн АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн (USAID) санхүүгийн дэмжлэгтэйгээр Азийн сан, Олон улсын судалгаа, солилцооны хүрээлэнгээс (IREX) хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарыг бэхжүүлэх нь” (MACSS) хөтөлбөрийн хүрээнд тэтгэлэг хүртэж, хамтран ажиллаж байна.
2025 онд бид төсөл, хөтөлбөр, санаачилгуудынхаа үр нөлөөг улам нэмэгдүүлэх зорилгоор олон нийтийн дунд байгууллагын үйл ажиллагаа болон бойжуулах төслийн үр шим хүртэгчдээ сурталчлан таниулах, ажил хэргийн нэр хүндийг өсгөх олон нийтийн харилцаа, маркетингийн цогц стратегийг тодорхойлон хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Манай байгууллага үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хэвлэлийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн тогтвортой байдлын төлөө үйл ажиллагаа эрхэлдэг, нийтэд үйлчлэх төрийн бус байгууллага тул үнэт зүйлд тулгуурласан онцлог олон нийтийн харилцааны стратеги хэрэгжүүлэх шаардлагатай. Иймд манай онцлог хэрэгцээг хангах зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Сонгон шалгаруулалтад хувь хүн, зөвлөх баг болон байгууллага өрсөлдөх боломжтой.
2. Зорилго ба зорилт
Зорилго:
Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн “Үүр” Төвийн үйл ажиллагааг олон нийтийн харилцаа, маркетингийн оновчтой цогц стратегийн дагуу сурталчилж, зорилтот бүлгүүдэд хүлээн зөвшөөрөгдсөн, итгэл хүлээхүйц нэр хүндийг бий болгох.
Зорилтууд:
Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн “Үүр” Төвийн төсөл, хөтөлбөр, санаачилгуудын үр нөлөө, амжилтыг сурталчлах, олон нийтэд таниулах
Олон нийтэд хоногшсон, тогтвортой, эерэг нэр хүндийг бий болгох.
Зорилтот бүлгүүдэд мэдээ, мэдээллийг шуурхай, оновчтой хүргэх арга замыг тодорхойлох
Үйл ажиллагаанд хамрагдаж буй хэвлэл мэдээллийн байгууллагуудад өөрсдийгөө таниулан сурталчлах арга зүйг хуваалцах
3. Ажлын цар хүрээ
Байгууллагын одоогийн олон нийт рүү чиглэсэн үйл ажиллагаануудад үнэлгээ хийж, алсын хараа, эрхэм зорилгод нийцсэн олон нийтийн харилцаа, маркетингийн удирдамж боловсруулах
Хүлээлгэн өгөх хугацаа: 2025 оны 2-р сарын 28Удирдамжид нийцсэн brandbook бэлтгэх
Хүлээлгэн өгөх хугацаа: 2025 оны 2-р сарын 28Удирдамж болон brandbook-ийг ашиглах зөвлөмж өгч, байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх
Хамтын ажиллагааны хугацаандТөрөл бүрийн хэвлэл мэдээллийн байгууллагууд нийтлэгээр ашиглаж болох олон нийтийн харилцаа, маркетингийн ерөнхий удирдамж боловсруулах
Хүлээлгэн өгөх хугацаа: 2025 оны 4-р сарын 1Удирдамжийг хэрхэн ашиглах тухай зөвлөгөөг манай хөтөлбөрт оролцож буй хэвлэл мэдээллийн байгууллагад өгөх, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
Хүлээлгэн өгөх хугацаа: 2025 оны 4-р сарын 15
4. Тавигдах шаардлага
Олон нийтийн харилцаа (PR), мэдээллийн харилцаа, маркетингийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлсэн туршлагатай хувь хүн, зөвлөх баг эсвэл байгууллага байх.
Дижитал маркетинг, хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцааны талаар гүнзгий ойлголт, мэдлэгтэй байх
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй болон иргэний нийгмийн салбарын онцлогийг ойлгодог, энэ чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
Энэ чиглэлд чадавхжуулах, мэдлэг солилцох, зөвлөх үйлчилгээ үзүүлэх туршлагатай байх
5. Ирүүлэх материал
Төслийн санал 2 хэсгээс бүрдэнэ.
1. Ажлыг гүйцэтгэх арга зүй, төлөвлөгөөг багтаасан техникийн санал
o Байгууллага, зөвлөх багийн эсвэл өөрийн товч танилцуулга
o Ажлыг хэрэгжүүлэх бүтээлч шийдэл, арга зүйн санал
o Ажлыг гүйцэтгэх төлөвлөгөө
o Өмнө хийж, хэрэгжүүлсэн ажлуудаас энэхүү ажлын шаардлагад тэнцэх туршлагыг илтгэсэн 5 хүртэл хуудас бүхий ажлын танилцуулга
o Өмнө хамтран ажилласан байгууллагаас таны эсхүл танай ур чадварыг баталгаажуулах боломжтой хүний холбоо барих мэдээлэл, хамтран ажилласан төслийн тухай товч тайлбар
2. Зардлын задаргаа бүхий үнийн санал
6. Хугацаа
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2025 оны 01 сарын 27
Сонгон шалгаруулах огноо: 2025 оны 01 сарын 29
Хамтран ажиллах хугацаа: 2025 оны 08 сарын 30-ныг дуустал.
7. Нэмэлт мэдээлэл
Та материалаа ирүүлэхийн өмнө сонгон шалгаруулалтын журамтай танилцана уу. Санал илгээсэн тохиолдолд дараах нөхцөлтэй танилцан хүлээн зөвшөөрсөнд тооцно.
Төслийн саналын хүрээнд ирүүлсэн үнийн санал нь гэрээний хугацаанд өөрчлөгдөхгүй, хэвээр хадгалагдахыг баталгаажуулж байна.
Гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг техникийн болон үнийн саналд тулгуурлан богино жагсаалтад оруулж, дараагийн шатны хэлцэл хийх бөгөөд талууд харилцан тохиролцсоноор санал болон гүйцэтгэх ажлын цар хүрээнд өөрчлөлт орж болохыг ойлгосон.
Энэхүү саналыг илгээж байгаа нь шалгарах ямар нэг баталгаа болохгүй бөгөөд захиалагч тал санал ирүүлсэн талын өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй болно.
Сонгон шалгаруулалтад оролцох бол unumunkh@nestmongolia.org мэйл хаягаар зарын 5 дахь хэсэгт заасан материалуудыг 01 сарын 27-ны дотор илгээнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх уулзалтыг 01 сарын 23-ны 14:00 цагаас зохион байгуулна.
Энд дарж бүртгүүлээрэй.
Утсаар лавлах тохиолдолд 86201699 дугаараар холбогдоорой.